Контент
  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.

Камерын өмнө өөрийгөө харуулах зориг

2025

·

4 бүлэг

Видеогүй маркетинг гэж байхгүй болжээ. Камерын өмнө өөрийгөө гаргаж ирээрэй. Хэн ч таны хоолойг шүүхгүй. Хэн ч таны эсрэг биш. Камерын айдсаа 7 хоногийн дотор давж чадна гэвэл та итгэх үү!

98,000₮

47,500₮

Камер асаахаар юм яриж чадахгүй гацаад байна уу? Бусдын бодлоос айгаад бичлэгээ устгадаг уу? Тэгвэл асуудал та биш таны сэтгэлгээнд байна. “Камерын өмнө зоригтой болох” хөтөлбөр эхэллээ!

Бүлэг 1

БҮЛЭГ 1: Сэтгэлгээ

Эндээс та зөвхөн техник, арга барил төдийгүй сэтгэлзүйн бэлтгэл, өөрийгөө хэрхэн зөв харуулах нууцуудыг сурна. Камерын өмнө дуу хоолойгоо илүү хүчтэй гаргах, харцыг өөртөө татах, биеийн хэлэмжээ зөв ашиглах гэх мэт маш олон хэрэгтэй мэдлэгийг авч, амьдралынхаа олон талд хэрэгжүүлэх боломжтой болно.

  1. 1.1 Төгс төгөлдөр бүү хөө, одоогийн би-гээ зөвшөөр9:10

    “Камерын өмнө өөрийгөө харуулах зориг” хичээлээ сонгож, эхний алхмаа хийсэн танд баяр хүргэе. Энэ бол зүгээр нэг энгийн хичээл биш, харин өөрийгөө илүү итгэлтэйгээр илэрхийлэх, үзэгчдийн өмнө өөрийгөө жинхэнэ утгаар нь харуулах аяллын эхлэл юм.

  2. 1.2 Дуу хоолойгоо шүүмжлэхээ намжаах4:57

    Хэрэв та өөрийнхөө дууг бичлэг дээр сонсож байсан бол “Өө бурхан минь, энэ чинь ямар сонин сонсогдож байна аа! Энэ би биш байна шүү дээ” ёоо чинээх цус гарах нь гэж бодсон байх. Харин тэр бичлэгээ найздаа сонсгоход, тэд “Үгүй ээ, энэ яг чиний дуу мөн байна” гэж хэлнэ.

  3. 1.3 Өөрийн дүр төрхтэйгээ дасах2:47

    Хүмүүсийн санаа зовдог нөгөө нэг зүйл бол гадаад төрх. Ихэнх хүн “Би камер дээр эвгүй харагдаж байна” гэж боддог.

  4. 1.4 Алдааг давуу тал болгон ашиглах7:19

    Бүгдээрэй одоо “Алдаагаа хүлээн зөвшөөрөх” тухай ярилцах болно.

  5. 1.5 Илтгэгч биш, кофе ярилцлага шиг тайван байх4:24

    Камерын өмнө ярихдаа хоёр янзын горим байдаг: Итгэлтэй илтгэгчийн горим. Энгийн кофе уунгаа ярьж байгаа мэт горим

Бүлэг 2

БҮЛЭГ 2: Бэлтгэл & Халаалт

Камерын өмнө гарахдаа өөрийгөө тухтай болгохын хамгийн сайн арга бол олон дахин давтах юм

  1. 2.1 Бичлэгийн өмнө 2–3 минут бие суллах4:00

    Та өөрөөрөө аль болох олон удаа бичлэг хий. Өмнө дурьдаж байсан шиг найздаа видео мессеж болгон бичлэг илгээ. Влог хийгээд хадгал, заавал нийтлэх албагүй.

  2. 2.2 Дуу хоолойн энгийн халаат, дасгал3:43

    Камертай ярихдаа өмнө нь жаахан “warm up” хийх нь маш тустай.

  3. 2.3 Хэдэн алхмаар эрч хүчээ сэргээ5:24

    Одоо цаашдаа камерын өмнө өөрийгөө илүү итгэлтэй, тухтай болгох зарим бодитой стратеги, практик зөвлөгөөнүүдийг ярья.

  4. 2.4 Скрипт биш 3–5 bullet point бэлтгэх4:38

    Бичлэг хийх үедээ эсвэл илтгэл тавих үедээ, эсвэл YouTube видео хийх үедээ та яриах яаж текстээ хэрхэн бичих вэ гэдэг асуудал юм.

  5. 2.5 Бичлэгийн өмнөх бэлтгэх ба амьсгал3:31

    Ихэнх хүн надад "чи хэт хурдан ярьдаг" гэж хэлдэг. Үнэндээ би заримдаа үнэхээр хурдан ярьдаг. Гэхдээ энэ бол миний бодит амьдрал дээр ярьдаг хэв маяг. Тэгэхээр би зөвхөн YouTube-ийн бичлэгийн төлөө өөрийнхөөрөө биш байдлаар яримааргүй байгаа.

Бүлэг 3

БҮЛЭГ 3: Камерын өмнөх та

Одоо камерын өмнө илүү тухтай болж, илүү итгэлтэй харагдахад туслах хэдэн нэмэлт арга техник ярья. Тэдний нэг нь нүдний харц. Энэ тал дээр хүмүүс хамгийн түгээмэл гаргадаг хэдэн алдаа бий. Эхнийх нь бол линз рүүгээ харж чадахгүй байх.

  1. 3.1 Нүдний харцаа зөв чиглүүлэх бас камер дуран3:31

    Камерын дуранг яг хүнтэй ярьж байгаа мэтээр төсөөлөх. Харин нугардаг-дэлгэц байнга харагдаж байвал их саад болно. Тиймээс “дэлгэцийг хаачих”.

  2. 3.2 Дууны өнгө, темп ээ өөрчлөх4:56

    Камерын өмнө ярихдаа хамгийн хэцүү зүйлсийн нэг нь: бид яг юу хэлэхээ сайн мэдэхгүй, зөвхөн ерөнхий санаагаа мэддэг ч яг ямар үг хэлэхээ мэдэхгүй байх явдал.

  3. 3.3 Гар, нүүрний хөдөлгөөнөөр санаагаа дэмжих9:30

    Сонирхолтой нь, шууд буюу “live” нөхцөлд, жишээ нь бүтэн цагийн турш Zoom дээр хичээл заахдаа, эсвэл бодитоор тайзан дээр илтгэл тавихдаа бараг алдаа гаргадаггүй. Эсвэл гаргалаа ч гэсэн шууд засч, урагшаа явдаг. Учир нь тэнд “шоу үргэлжлэх ёстой”. Зогсох эрх байхгүй.

  4. 3.4 Олон удаа бичиж, сайн хувилбарыг сонгох5:13

    Аливаа чадварыг үнэхээр хурдан, тогтвортой ахиулах түлхүүр нь зорилготой, төлөвлөсөн дасгал буюу deliberate practice юм

  5. 3.5 Анализ хийх аргачлал5:54

    Эвлүүлгийн шатанд л анализ хийх хэрэгтэй: Зүгээр бичлэгээ үзээд суухад л автоматаар өөрийгөө шинжилж, дараагийн удаад өөрөө өөрийнхөө арга барилыг засаж эхэлнэ. Харин системтэйгээр хийхийг хүсвэл TEACH аргачлалийг ашиглаж болно.

  6. 3.6 Бусдаас feedback авах нь3:19

    Камерын бичлэгээ дүгнэх сүүлчийн нэг зүйл бол бусдаас тодорхой хэмжээнд бодит санал авах тухай юм. Үүний хамгийн сайн арга бол бичлэгээ нийтлэх. Дараа нь найз нөхөд, гэр бүлийнхэндээ үзүүлээд: “Камерын өмнө давгүй харагдахын тулд та нар нэг л зөвлөгөө өгөх бол тэр нь юу байх вэ?” гэж асуух.

Бүлэг 4

БҮЛЭГ 4: Дасгал, Ахиц & Сайжруулалт

Тоглоом тоглож, дасгал хийж, магадгүй өөрийн адил камерын өмнөх итгэлтэй байдлаа сайжруулахыг хүсэж байгаа нэг хоёр найзтайгаа хамтран хийвэл бүр илүү үр дүнтэй.

  1. 4.1 Өдөр бүрийн дасгал19:13

    За, одоо энэ хэсэг бүхэлдээ дасгал, тоглоом, туршилтуудын тухай байх болно. Эдгээрийг та ганцаараа эсвэл найзуудтайгаа хамт хийснээр камерын өмнөх итгэлтэй байдлаа хөгжүүлэх боломжтой.

  2. 4.2 Ярианы түвшингээ тодорхойлох8:08

    Энэ бол ярианы түвшингээр тоглоно. Та өөрөө ганцаараа тоглож болно, эсвэл найзтайгаа хамт хийж болно.

  3. 4.3 Чухал үзүүлэлт ба техникүүд12:43

    Подкаст бичхэд өөрөөрөө тайван яриа хамгийн зөв нь байдаг. Хэтэрхий чанга болчихвол сонсогчид “яагаад над руу хашгирч байгаа юм шиг” санагддаг. Гэтэл YouTube дээр бол арай өөр буюу үзэгчтэй шууд харж яриад байгаа мэт өндөр ярианы түвшин шаардлагатай болдог.

  4. 4.4 Эхлээд дууриаж, дараа нь шинээр бүтээ8:38

    YouTuber, алдартнууд, жүжигчид, дуучид, камерын өмнө маш их цаг зарцуулдаг хүмүүсийг задлан шинжилж сураарай.

  5. 4.5 Сэтгэгдэл, тасралтгүй сайжрах нь9:39

    Тэгэхээр, “би төгс харагдахгүй байсан ч, эсвэл бичлэгийн чанар нь төгс биш байсан ч зүгээр ээ” гэж өөрийгөө зөвтгөх хэрэгтэй. Ингэснээр би төгс байх гээд цаг алддаг зуршлаасаа салж чадна.